Тулааны спортын наадмаас aлт, мөнгөн медаль хүртлээ
ОХУ-ын Санкт-Петербург хотноо энэ сарын 18-26-нд тулааны спортын наадам болж байна. Энэ наадамд манайхаас сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн хошой аварга У.Бямбажав +115 килограммд түрүүлсэн бол О.Өсөхбаяр 85 килограммд мөнгөн медалийн эзэн болжээ. Өнөөдөр манай улсын эрэгтэй жүдочид барилдах бөгөөд ОХУ-ын баг тамирчидтай эхний оноолтод таарсан байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ