Байгалийн хийг ашиглахын эсрэг жагсаал болов

Канадын Нью-Брансуик мужид иргэд байгалийн хий олборлохыг эсэргүүцсэн жагсаал хийлээ. Тайван жагсаалаар эхэлсэн тус цуглаан онцгой байдлын албаныхан ирэхэд хүргэсэн бөгөөд 40 хүн саатуулагдсан гэж цагдаагийнхан мэдээллээ.
Жагсагчид цагдаагийн таван машиныг шатааж, тэдэн уруу шатаагч шингэнтэй лонх шидэж, галт зэвсгээр буудсан гэлээ.

Канадын “SWN Resources” компани нь байгалийн хий гаргаж авахын тулд газарт цууралт хийх аргыг хэрэглэж байгаа нь жагсагчдын дургүйцлийг хүргэжээ. Тэдний хэрэглэж буй арга нь хожмоо газрын хөрс бохирдох аюулд хүргэх юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ