Дэлхийн эдийн засагт томоохон өөрчлөлт орно

Дэлхий дахинаа өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлын товчийг тоймлон хүргэж байна. Олон улсын анхааралд байсан үйл явдлуудааас нэрлэвэл АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа сэргэсэн болон төрийн байгууллагын ажилчид эргэн ажилдаа орсон явдал юм. АНУ-ын Засгийн газрын түр зогсолт тус улсын хүндхэн нөхцөлд байсан эдийн засгийг бүр ч дордуулах шалтгаан болоод байгаа. Хятадын юанийн нөөц ихсэж байгаа нь дэлхийн эдийн засагт удахгүй томоохон өөрчлөлт оруулахуйц шалтгаан болж байгаа билээ.

Эдгээрүйл явдлаас гадна Ази, Ойрхи Дорнодод болсон үйл явдлуудын онцгой анхаарал татсан мэдээллийг багтаасан. Түүнчлэн манай дэлхийд аюул учруулж болох шинэ солир илрүүлсэнийг Европын эрдэмтэд баталаад байна.

АНУ эргэн хэвийн байдалдаа шилжив

АНУ-ын Конгресс төсвөө баталж чадсанаар төрийн байгууллагын ажилчдаа эргээд ажилдаа оров. Засгийн газрын үйл ажиллагаа зогсоод байсан энэ өдрүүдэд төсвийн байгууллагын хэдэн мянган ажилтан гэртээ суусан. АНУ-ын Засгийн газар, яам тамгын газар, төсвийн байгууллагууд хаалгаа барьсан энэ хэдэн хоногт тус улсын эдийн засагт 24 тэрбум ам.долларын хохирол учирсан байна.

АНУ-ын сенатын танхимд улсын төсвийг 81/18-ын гэсэн саналын илт давуу харьцаатайгаар баталсан. Төсвийн хуулинд АНУ-ын Засгийн газрын санхүүжилтыг ирэх нэгдүгээр сарын 15-ныг хүртэл шийдвэрлэж, гадаад өрийн хязгаарыг ирэх хоёрдугаар сарын 7-ныг хүртэл түр нэмэгдүүлэхээр болжээ.

Юанийн нөөц нэмэгдэж байна

Хятадын валютын нөөц энэ оны гуравдугаар улиралд 163 тэрбумаар өссөн сүүлийн хоёр жилд гарсан үзүүлэлтийн хамгийн өндөр нь боллоо. Юанийн нөөц ийнхүүү огцом өссөн нь АНУ-ын эдийн засгийн тогтворгүй байдалтай холбоотой хэмээн эдийн засагчид хэлж байна. Дэлхийн шинэ валютын нөөцөд шилжиж явагдаж ам.долларын орон юанийн ноёрхол ирэх цаг болж байна хэмээн таамаг дэвшүүлж байна.

Гэсэн ч юанийн чөлөөт эргэлт байхгүй, эдийн засаг, мөнгөний бодлого зэрэг нь ташаа болж байгаа. Энэ таамаг дэвшиж эхэлмэгч Хятад улс нөхцөл байдал шаардсан тохиолдолд өөрийн үүрэг хариуцлагаа хариуцахад бэлэн гэдгээ батлан харуулжээ.

Ийнхүү Хятад мөнгөн тэмдэгт эрчээ авч байгаа нь дэлхийн вальютын зах зээлд хүчирхэгжих зам нь нээгдсэн гэсэн үг.

Азийн орнуудыг дайрсан байгалийн гамшиг

Филиппин, Япон, Вьетнам зэрэг улсууд өнгөрсөн долоо хоногт газар хөдлөлт, хар салхи, үер, хөрсний нуралтад өртөж их хэмжээний хохиро амссан.Филиппинд гэхэд 7.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 100 гаруй хүн амь насаа алдсан.Бохоль арлын орчимд газар хөдлөлтийн төв нь байсан юм. 7.2 магнитудын газар хөдлөлт гэдэг асар хүчтэй. Үүнээс цунами үүсэх ч магадлал тун өндөр байсан. Харин азаар далайн гүнд цунами үүсээгүй хэмээн АНУ-ын Газар зүйн хүрээлэнгээс мэдээлэв.

Үүнээс гадна Энэтхэгийн зүүн эрэг орчимд болсон "Файлин" нэрт хуй салхины улмаас зургаан хүн амь үрэгдсэн бөгөөд улсын түүхэн дэх хамгийн том хэмжээний нүүлгэн шилжүүлэх ажиллага явуулсан юм. Ойролцоогоор нэг сая хүнөөрийн гэрээ орхин, хар салхинаас амь гарахаар бусад хотууд руу явцгаасан байна.Орисса орчмоос л гэхэл дор хаяж 860 мянган оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. Тэднийг хөрш Андра-Прадеш мужид шилжүүлэн суулгасан байна.

Хар салхины гамшгийг арилгахаар 10 мянган цэрэг, 40 нисэх онгоц, 20 нисдэг тэрэг зэргийг ашигласан байна. Үүнээс өмнө Энэтхэг улсад 1990 онд Андра-Прадеш мужид мөн хуй салхины улмаас болж байжээ. Тэр үед 650 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байв.

Сирийн нөхцөл байдал улам дордож байна

Сирид НҮБ-ын шинжээчид ажиллаж, химийн зэвсэгийг устгах ажиллагааг эхлүүлээд байгаа.Энэ мэдээлэл цацагдаж эхэлснээс хойш дэлхий дахинд дайны гал намжиж байгаа мэт төсөөлөл үүссэн ч үнэн хэрэг дээрээ дэлбэрэлт, халдлагууд, буун дуу гарсаар байгаа.

Долоо хоногийн эхээр Сирийн хойд хэсэгт ажиллаж байсан олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн сайн дурын ажилчдыг хулгайлсан. Хулгайлагдсан ажилчид Идлиб аймагт эрүүл мэндийн тусламжийн ажил хийж байсан гэж албаны эх сурвалж мэдээллээ. Алга болсон хүмүүс Швейцарийн иргэд байсан аж.

Үүнээс гадна нийслэл Дамаск хотод хүнсний хомсдолд орж өлбөрч үхэх дээ тулаад байгаа хүмүүстнохой, муур, илжигний махыг идэж болно хэмээн шашны үзэлтнүүд зөвшөөрсөн.

Дэлхийтэй мөргөлдөх шинэ солир илрэв

ОХУ-ын Крымын одон орон судлалын эрдэмтэд огторгуйн судалгаагаар 2032 онд дэлхийтэй мөргөлдөж мэдэх 400 метрийн урттай солир илрүүлсэн байна. Солир үнэхээр ирэж байгаа гэдгийг ОХУ, Буриад, Итали, Британи, Испанийн одон орон судлаачид баталжээ.

Ойролцоогоор 410 метр хэмжээтэй бага гарагийг аюултай солируудын ангилалд багтаасан аж. Учир нь түүний тойрог зам болон Дэлхийн тойрог зам хоорондын хамгийн бага зай 1.7 сая км юм байна. 2032 оны наймдугаар сарын 26-нд энэхүү солир дэлхийтэй мөргөлдөнө хэмээн тоцоолжээ.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ