Польшийн Ерөнхийлөгч айлчилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовски өнөөдөр манай улсад ажлын айлчилж байна. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Польш Улсын Ерөнхийлөгчтэй ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Польшийн Ерөнхийлөгчтэй уулзана.
Ингээд Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовскийн айлчлалын хөтөлбөрийг танилцуулж байна.
9:00 Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд тусгай үүргийн нислэгээр ирнэ
10:00 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНПУ-ын Ерөнхийлөгч Б.Коморовски нар ёслолын уулзалт хийнэ /Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд/
10:15 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНПУ-ын Ерөнхийлөгч Б.Коморовски нар хэлэлцээ хийнэ /Төрийн ордны хэлэлцээний А танхимд/
11:00 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНПУ-ын Ерөнхийлөгч Б.Коморовски нар хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ /Төрийн ордон, Ёслол хүндэтгэлийн их танхимд/
11:15Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНПУ-ын Ерөнхийлөгч Б.Коморовскид бараалхана /Төрийн ордон, “А” танхимд/
11:35 Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНПУ-ын Ерөнхийлөгч Б.Коморовскид бараалхана /Төрийн ордон, “А” танхимд/
11:55Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНПУ-ын Ерөнхийлөгч Б.Коморовски нар Монгол-Польшийн бизнес форумд оролцож мэндчилгээ дэвшүүлж, үг хэлнэ /ГХЯ-ны “Зөвшилцөл” танхим/
14:30Улаанбаатар “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас тусгай үүргийн нислэгээр буцна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ