Байт харвааны өсвөр, залуучуудын ДАШТ өндөрлөв
Монгол Улсын өсвөр, залуучуудын шигшээ баг БНХАУ-ын Вү Ши хотноо энэ сарын 13-20-ны хооронд зохиогдсон байт харвааны өсвөр, залуучуудын ДАШТ-нд оролцлоо. Нийт 66 орны 524 тамирчин рекурв, компанидийн ганцаарчилсан, холимог болон багийн төрөлд өрсөлдсөн ба Б.Ганзориг дасгалжуулагчтай манай шигшээ баг бүтэн бүрэлдэхүүнээрээ анх удаагаа оролцлоо.
Охид: (Урьдчилсан оноо тогтоох харваанд 85 тамирчин)
Бадамын Номин-Эрдэнэ 1211 оноогоор 31-р байраар шалгарч, 1/24-дшалгарав.
Чимэдцэрэнгийн Оюунтунгалаг 1183 оноогоор 45-р байраар шалгарч, 1/48-д хийлж, 1/24-д шалгарав.
Алтансүхийн Сүрэнжав 1085 оноогоор 62-р байраар шалгарч, 1/48-д шалгарав.
Хөвгүүд: (114 тамирчин)
Өрнөхийн Нэхийт 1228 оноогоор 28-р байранд шалгарч, 1/24-д шалгарав.
Лоцох Баярмагнай 1152 оноогоор 52-р байраар шалгарч, 1/48-д шалгарав.
Баярсайханы Бат-Очир 1120 оноогоор 62-р байраар шалгарч, 1/48-д шалгарав.
Залуучуудын ангилал /17-20 нас/:
Эмэгтэй: (74 тамирчин 70 м, 60 м, 50 м, 30 м зайд харвав)
Ганхуягийн Одмаа -1177 оноогоор 65-р байр
Галаарид Батцэцэг -1132 оноогоор 70-р байр
Анхбаярын Отгонжаргал -1123 оноогоор 72-р байр
Эрэгтэй: (84 тамирчин)
Баатархуягийн Отгонболд -1248 оноогоор 48-р байрт шалгарч, 1/24-д шалгарсан.
Энхтөрийн Энхсайхан 1219 оноогоор 66-р байрт шалгарч, 1/24-д шалгарсан. Түүний хувьд VII байраар шалгарсан Тайваны тамирчинд 7:1-ийн харьцаагаар ялагдлаа.
Баасанхүүгийн Адьяасүрэн 1219 оноогоор 66-р байрт шалгарч, 1/24-д шалгарлаа.
Т.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ