Д.Отгондалай багахан онооны зөрүүгээр ялагдлаа

Боксын дэлхийн аваргын 60 килограмын жинд улсаа төлөөлөн өрсөлдөж байгаа ОУХМ Доржнямбуугийн Отгондалай өнөөдөр ээлжит тоглолтоо хийсэн юм.

Өнөөдрийн түүний өрсөлдөгч нь Бразилийн боксчин Робсон Консейкао байсан бөгөөд хоёр ширэн бээлийтний тулаан маш өрсөлдөөнтэй явагдаж 2:1-ийн харьцаагаар Д.Отгондалай ялагдлаа.

Магадгүй шүүгчдийн жаахан ч гэсэн ээл орсон бол манай боксчин ялахад ойрхон байсан бөгөөд онооны багахан зөрүү ийнхүү ялагдалд хүргэлээ.

Т.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ