Кардашианыхны салалт ээжээр нь үргэлжилж байна

Сайхан бүсгүйчүүдийн нэгдэл гэгддэг Кардашианыхны гэр бүл үргэлж л ямар нэг дуулиан шуугианаар дүүрэн байдаг. Охид нь найз залуусаа сольж, үнэт эдлэл худалдан авч, реалити шоунд оролцож, гэрлэлтээ сарын дараа цуцлууллаа гэхчлэн олны анхаарлыг байнга л татаж байдаг.

Тэгвэл энэ удаад дэггүй охид нь бус ээж нь олны анхаарлыг татлаа. Брюс, Крис нар өөрсдийн хамтын амьдралдаа цэг тавьж байгаагаа албан ёсоор олон нийтэд зарлав. Тэд салалтын шалтгаанаа тодорхой хэлээгүй байгаа боловч “ Бид салалтаа маш эв найрамдалтайгаар зарлаж байгаа. Хэдийгээр бид тус тусдаа амьдарч, өөрсдийнхөөрөө явахаар болсон ч сайн найзууд хэвээр үлднэ” хэмээн ярьжээ.

Крис Кардашиан өдгөө 57 настай бол, Брюс 63 настай. Таагүй шалтгааны улмаас салаагүй ч нэгэнт салсан л бол дахин шинэ амьдрал эхлүүлэх магадлал өндөр. Тэдний дараагийн алхам юу болохыг хэн мэдэх билээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ