“Sync”-ийн Энхүүш хүүтэй болжээ

“Sync” хамтлагийн дуучин Энхүүш хүүтэй болжээ. Түүний гэргийг Сараа гэдэг бөгөөд Энхүүш тэр хоёр “Миний гэр”, “Чи шүү” реалити шоунаас төрөн гарсан хос билээ.

Реалити шоунаас төрсөн хос удахгүй сална гэлцсэн ч Энхүүш Сараа хоёр өдий хүртэл тогтвортой үерхэж хамтдаа амьдарч байгаа билээ.

Монголын рок попын ертөнцөд хөл тавиад даруй найман жилийн нүүр үзэж буй тус хамтлагийнхан "Дуу минь" нэртэй анхны бие цомгоороо үзэгчдэдээ бэлэг барьж байжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ