Пенелопа Крус төрсний дараахи бие галбираа харуулав
Холливудын нэрт жүжигчин Пенелопа Крус төрснөөсөө хойш анх удаа олны өмнө үзэгджээ. 39 настай од охин Лунагаа төрүүлснээс хойш сар хагасын дараа сайхан бие галбираа харуулсан байна.
Аравдугаар сарын 3-нд Пенелопа “Зөвлөх” гэдэг киноны нээлтийн арга хэмжээнд оролцжээ. Тэр энэ киноны нэг гол дүрд тоглосон юм. Крус биеэ барьсан урт гэгчийн даашинз өмссөн нь түүхий сайхан биеийг тодоос тод харуулжээ.
Британийн “Temperley London” брэндийн мастеруудын хийсэн гоёлын даашинз хоёр хэсгээс бүрдэж байна. Хар-хөх өнгийн даашинзын дээд хэсгийг хар хөх болон алтлаг өнгийн сүлжмэл тороор хийжээ.
Түрийвч маягийн жижиг алтлаг цүнх болон индранил, бриллиантан шигтгээтэй үнэтэй бөгж Пенелопа Крусийн сайхан дүр төрхийг бас чимж өгсөн байна. Жүжигчний гялалзсан гоё үсэнд үнэхээрийн сайхан самналт хийж, нүүр будалт нь залуу ээжийн гоо сайхныг улам ч гоё болгожээ. Шинэ киноны нээлтэд жүжигчний хамт түүний нөхөр Хавьер Бардем ирсэн бөгөөд тэр энэ кинонд бас тоглосон байна.
Эхнэр, нөхөр хоёр охиндоо Луна Энчинас Крус гэсэн нэр өгчээ. Охин нь английн хаан ширээ залгамжлагч Жорж Луи Александртай нэг өдөр – долдугаар сарын 22-нд төрсөн байна. Халуухан испани бүсгүй төрөхийнхөө бараг өмнөхөн шахуу хөгжмийн их наадам дээр өөрийн нөхөр болон сайн найз, найруулагч Педро Альмодоварын хамт хөгжилдсөн нь сонин юм.
Жирэмсэн жүжигчин бусдаас дутахгүйгээр “хөгжилдсөн” байна. Тэдний хүү Лео 2011 онд Лос-Анжелес хотод төрсөн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ