Д.Пүрэвсүрэн гэрлэлтээ батлуулжээ

Топ модель Д.Пүрэвсүрэн Б.Ганбаяр гэх 40 гаруй насны уул уурхайн компанийн захиралтай амьдарч байгаа билээ. Тэгвэл тэд жил гаруйн өмнө албан ёсоор гэрлэлтээ батлуусан гэнэ.

Түүний талаар “Сүүлийн үед ядам хуруундаа сүйн бөгжөө байнга зүүх болсон. Удахгүй энэ аравдугаар сард хуримаа хийнэ” гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн зарим хэрэгслүүдээр гарч байсан билээ. Топ модель ярихдаа “Гэрлэлтээ батлуучихсан болохоор дахин хурим хийнэ гэж юу байхав” хэмээжээ.

Тэрбээр саяхан нярайлж дахин нэг хөөрхөн охинтой болсон билээ. Одоо тэднийх дөрвөн ам бүлтэй өнөр өтгөн айл болжээ. Тэрбээр загварын тайзнаа гялалзаж амжилт олохын сацуу өөрийн суралцаж төгссөн жүжигчнээр ажиллаж "Гоёлын даашинз", "Цасан охин", "Боолын гэрээ", "Гэр", "Амьдрал төсөл" зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлд гол дүрийг бүтээсэн юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ