Эмма Уотсон хамгийн дур булаам эмэгтэй жүжигчнээр тодров
Орчин үеийн хамгийн дур булаам эрэгтэй, эмэгтэй жүжигчдийн жагсаалт гаргажээ.Британийн “Empire” сэтгүүлээс гаргасан энэ жагсаалтыг жүжигчин Эмма Уотсон, Бенедикт Камбербэтч нар тэргүүлж байна.
50 мянга орчим хүн оролцсон уншигчдын санал асуулгын дүнг үндэслэн “Empire” сэтгүүлийн жагсаалтыг гаргажээ. Санал асуулгын дүнгээр жагсаалтыг эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хэсэгт хуваасан байна. Эмэгтэйчүүдийн жагсаалтыг Эмма Уотсон, эрэгтэйгийнхийг Бенедикт Камбербэтч тэргүүлжээ.
Жагсаалтад нийтдээ 100 жүжигчин бичигдсэн бөгөөд үүнээс эрэгтэй, эмэгтэйн тоо тэнцүү юм. Эхний аравт бичигдсэн эмэгтэйчүүдийн жагсаалтад Уотсоноос гадна жүжигчин Скарлетт Йоханссон, Женнифер Лоуренс, Кристен Стюарт, Энн Хэтэуэй, Эмма Стоун, Мила Кунис, Натали Портман, Анжелина Жоли,Зое Салдана нар оржээ.
Британийн сэтгүүлийн уншигчдын үзсэнээр хамгийн дур булаам эрэгтэй жүжигчдийн жагсаалтын эхний аравт дедектив “Шерлок” цувралын од Бенедикт Камбербэтчээс гадна жүжигчин Том Хиддлстон, Генри Кавилл, Райан Гослинг,хүү Роберт Дауни, Крис Хемсворт, Роберт Паттинсон, Майкл Фассбендер, Хью Жекман,Брэдли Купер нар бичигджээ.
Харри Поттерын тухай зөгнөлт туульсын киноны Гермионагийн дүрээр нэрд гарсан Эмма Уотсон өнөөг хүртэл нүцгэн зургаа татуулах зарчмыг баримтладаггүй ч, “хамгийн дур булаам эмэгтэй жүжигчний” жагсаалтыг тэргүүлжээ. Чухамхүү энэ шалтгаанаар Уотсон“Саарал өнгийн 50 ялгаа” гэдэг эротик бестселлер номоор хийх киноны гол дүрд тоглохоос татгалзсан байна. Гэсэн ч угийн даруу зан нь “Дээдсийн хүрээлэл” гэдэг киноны эрх, хулгайч, сурагч охины дүрд тоглоход нь 23 настай жүжигчин бүсгүйд саад болоогүй юм. Уотсон энэ кинонд дотоожтойгоо гарснаар л бага зэрэг нүцэглэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ