Татарын Д.Заяа сэтгэлийг нь хөдөлгөсөн бүсгүйд л мөнгөө зарцуулдаг

Хүүхэд залуусын дунд нэг хэсэгтээ од болж байлдан дагуулаад байсан Татар хамтлагийн ахлагч Д.Заяа нь зарим хүмүүст жижигхэн хүүхэд шиг ер нь наснаасаа их залуу харагддаг гэнэ.

Заримдаа их сонин авир гаргаж бүдүүлэг мэт аашилдаг боловч тэрбээр хайртай хүндээ маш их хайртай түүнийхээ төлөө юу ч хийхэд бэлэн баатарлаг нэгэн гэнэ шүү.

Хайр дурлалд тачаангуй бөгөөд өөрийгөө давтагдашгүй цор ганц гэж боддог. Гэхдээ заримдаа алив зүйлд хэт их анхаарал хандуулж өөр эмэгтэйчүүдрүү хандрах тохиолдол байдаг.  Үүгээрээ өөртөөл төвөг уддаг. Зорилгодоо хүрэхийн тулд маш их хүч зарсаны дараа түүнд энэ бүхэн нь заримдаа ямар ч утаггүй мэт санагддаг гэнэ. Тэр түр зуурын дурлалын холбоонд дургүй.

Тэр өөрийгөө сайн арчилдаг. Тэр илэн далангүй, шулуун шударга хүмүүст дуртай. Дэргэд нь нүүр царай үс зүс хуруу хумсаа янзлаад бараг дэмий дээ.

Ер нь Д.Заяа дурласан үедээ үнэнч бөгөөд хуурамч зангүй. Олон эмэгтэйтэй нэгэн зэрэг дурлалын холбоонд орсон сонсогдоод байдаггүй. Салах цаг ирвэл Заяа бүхий л байдлаараа бүх юм дууссан гэдгийг үзүүлэхээр хүн гэдэг.

Хайртай хүн нь түүний зөв ч байсан буруу ч байсан дэмжих ёстой. Та түүний дуртай юманд та дуртай, дургүй юманд та дургүй байх ёстой. Тэр таниас туйлын үнэнч байхыг шаардана. Хэрэв та хайртайгаа түрүүлж хэлвэл таниас зугатааж мэднэ.Түүний дурлал их хэцүү. Хэт ойртож эсвэл хэт холдож болохгүй. Бага зэрэг нууцлагдмал байх хэрэгтэй.

Хэрэв та өвдөж зовох амьдралд чинь гай зовлон тохиолдвол таны дэргэдээс холдохгүй. Түүний сэтгэлийг хөдлөгсөн бол танд мөнгө зарцуулах, магтаалын үг хэлэх, тантай ярилцаж суухдаа дуртай байх болно. Тэрээр эмэгтэй хүний биэ даасан байдалд дуртай боловч эхнэр болох эмэгтэй нь үгээр нь байж захирагдах ёстой гэнэ шүү.

Тэрбээр гэртээ суух дургүй бөгөөд идэвхитэй амьдралд дуртай. Түүний амьдралын гол утга учир нь ажил, уран бүтээл юм. Заяа  маш сайн ажилтан боловч мэдрэлийн ядаргаанд ихээхэн өртдөг. Хүүхдэд хайртай бөгөөд сайн эцэг болж чадах нэгэн гэнэ шүү .

СЭТГЭГДЭЛ БИЧИХ