Александра Бурк ээлжит нүцгэн од болж байна

“X factor” шоуны ялагч, залуу од дуучин Александра Бурк нүцгэлэв. Гэхдээ тэрбээр сайн үйлсийн төлөө үүнийгхийсэн ажээ. Александра Бурк амьтны эрхийг хамгаалах “PETA” байгууллагын үйл ажиллагааг сурталчлах үүднээс өөрийн нүцгэн зургаа нийтлүүлсэн байна. Сурталчилгааны хуудсан дээр “Би ангийн үс өмссөнөөс нүцгэлэхийг илүүд үзнэ” хэмээх бичсэн байна.

Александра Бурк “Би ангийн үс бэлтгэх үйлдвэрт юу болдгийг анх мэдээд үнэхээр сэтгэл өвдсөн. Би өөрөө амьтан тэжээдэг. Тэднийг үслэг хүрэм хийхийн тулд зовоож байна гэж бодоход айдас төрж байна. Тиймээс хэн нэгэн ангийн үсэн хүрэм худалдаж авахдаа “PETA”-гийн энэ сурталчилгааг санаасай гэж хүсч байна ” хэмээн ярьжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ