Ричард Гир эхнэрээсээ салж байна

Эхнэр, нөхөр хоёр албан ёсоор салахаар шийдвэрлэжээ.Тэд 11 жил хамт амьдарсан юм. Тэдний салах шалтгаан нь аж төрөх ёсны ялгаа болж байгаа гэнэ.

Холливудэд гэр бүл салах тахал үргэлжилж байна. Тодруулвал, Венсан Кассель болон Моника Беллучи, түүнчилэн Клинт Иствуд, Дина Руиз нарын дараа11 жил ханилсан Ричард Гир, Кэри Лоуэлл нар бас салах болов. Тэд тус тусдаа байх болсоор удаж байгаа бөгөөд одоо 64 настай Ричард Гир, түүний гэргий 52 настай Кэри Лоуэлл хоёр албан ёсоор салахаар шийдсэнийг “Hollywood Life”порталд бичжээ.

Эхнэр, нөхрийн аж төрөх ёсны ялгаа нь тэдний салах шалтгаан болсон байна. Бүддийн шашин шүтдэг Гир ганцаараа, тайван аж төрөхийг илүүд үздэг бол, түүний гэргий дээдсийн хүрээллийн арга хэмжээнд очих дуртай ажээ.

Хосын хамт яваа нь харагдахгүй болсоор уджээ. Тэдний хамгийн сүүлчийн зургийг энэ оны нэгдүгээр сард авчээ. Ричард Гир, жүжигчин, загвар өмсөгч асан Кэри Коуэлл хоёр 2002 онд гэрлэсэн юм. Хоёр жилийн өмнө хүү Гомер нь төржээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ