Женнифер Энистон эхэс иддэг

Нөхөр тогтоодоггүйгээрээ зартай Женифер Энистон энэ удаа иддэг зүйлээрээ шүтэн бишрэгч нарынхаа гайхшийг төрүүлжээ. Жүжигчин хоолондоо эхэс хэрэглэхээр шийдсэн байна.

44 настай Энистон арьсандаа их санаа тавьдаг юм. Арьсны байдлыг сайжруулж, залуу юм шиг харагдахын тулд арьсны эмч эм, коктейль юмуу чипсийн хэлбэрээр эхэс хэрэглэхийг жүжигчинд зөвлөжээ.

“Жен үүнийг хэрэглэж үзээд, царай нь гэрэлтэж, өөрөө ч илүү эрч хүчтэй, аз жаргалтай болсноо” дурдсаныг Star Nit инсайдерт дурдсан байна. Жастин Теругийн сүйт бүсгүй эхсээр хийсэн янз бүрийн бүтээгдэхүүн амталж, гэхдээ чипсийг сонгожээ.

Эхэс агуулсан бүтээгдэхүүн нь коллагены ялгаралтыг ихэсгэдэг байна. Нүүрний маскийг жишээ нь хонины эхсийг суурилан хийдэг. Шидэт нөлөөг нь мэдрэхийн тулд бүтээгдэхүүнийг хоёр сарын турш өдөр бүр хэрэглэх хэрэгтэй юм. Нэг үгээр хэлэхэд, эхэс хэрэглэх нь оддын дунд тренд болж байгаа юм. Том Круз, Виктория Бекхэм, түүнчлэн Ким Кардашьян эхсийг хоолондоо хэрэглэдэг.

Охин Нортыгоо тээж байхдаа Ким Кардашьян анхны хүүхдээ төрүүлсний дараа эхэс идэхийг хүсч байгаа гэдгээ зуны эхээр хэлж байсан юм. 32 настай бүсгүй өөрийн гоо сайхныг аль болох удаан хадгалахын тулд ингэхэд бэлэн байжээ. Түүнчлэн Кардашьян илүүдэл жингээсээ ийм маягаар салахаар найдаж байсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ