Манай охид медалийн мөндөр шаагиуллаа
Унгар улсын нийслэл Будапешт хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ өчигдөр эмэгтэйчүүдийн 67, 72 кг-ын жингийн барилдаанаар өндөрлөлөө. Эдгээр жинд өрсөлдсөн манай тамирчин ОУХМ, Гавьяат тамирчин О.Насанбурмаа, О.Бурмаа нар хоёул хүрэл медаль хүртсэн юм.
Ийнхүү Гавьяат тамирчин О.Насанбурмаа Дэлхийн аваргаас гурав дахь хүрэл медалиа хүртэж, ДАШТ-ий гурван медальтай чөлөөт бөхийн анхны эмэгтэй тамирчин болсон бол О.Бурмаа Дэлхийн аваргын медалиа ихэрлүүллээ. Монголын эмэгтэй шигшээ багийн тамирчид энэ удаагийн ДАШТ-ий долоон жингийн тавд нь медаль /2 мөнгө, 3 хүрэл/ хүртсэн амжилтаар багийн дүнгээр дэлхийд хоёрт жагсав. Өмнө нь охид үе үе медалийн хур буулгадаг байсан бол одоо мөндөр шаагиулав. Тэгэх тэгэхдээ дэлхийн дэвжээнээс шүү дээ. Харин эрэгтэй багийн хувьд нэг хүрэл медаль хүртсэн амжилт, шагналт байрын оноогоороо багийн дүнгээр наймдугаарт шалгарч, сүүлийн 20 жилд үзүүлээгүй амжилт гаргаад байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ