Ерөнхийлөгч АНУ-г зорилоо

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Нью-Йорк хотод болж байгааНҮБ-ын Ерөнхий Ассамблэйн 68 дугаар чуулганд оролцохоор өнөөдөр АНУ-ыг зорьлоо. Чуулганд Монгол Улс “Бичигтэн болох НҮБ-ын арван жил”-ийн, “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” үндэсний илтгэл, Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай илтгэлүүд тавьж, хэлэлцүүлэх юм.

Мөн энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзахаар төлөвлөжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ