Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон автозамыг түр хаана

ДЦС-3 ТӨХК руу ус дамжуулах шугам хоолой татах ажил явагдах тул Хан-Уул дүүргийн III хороо ДЦС-3 ТӨХК-иас баруун тийш Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон автозамыг 2025 оны 4-р сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 14-ний 06.00 цаг хүртэл түр хаана. Энэ хугацаанд Яармагийн гүүрнээс Ажилчдын гудамж буюу ДЦС-3 ТӨХК-ийн баруун хойд талын буцаж эргэдэг тойрог хүртэл урдаас хойшоо зөвхөн нэг чиглэлд зорчих юм. Харин хойноос урагш чиглэлийг ДЦС-3 ТӨХК-ийн баруун хойд талын буцах уулзвараар эргэж, ДЦС-3 ТӨХК-ийн хойд болон зүүн талын замаар үндсэн хөдөлгөөнд оролцох боломжтой байхаар хөдөлгөөнийг түр зохицуулахаар болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ