Лос-Анжелес хотод оршин сууж буй монголчуудыг болгоомжтой байхыг зөвлөв

АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын орчмоор гарч байгаа гал түймрийн улмаас олон айлын орон сууц шатаж, иргэдийг нүүлгэн шилжүүлж байна.

Байгалийн гамшигт үзэгдлийн аюултай нөхцөл байдал үргэлжилж байгаа энэ цаг үед дээрх бүс нутгуудад амьдарч буй ИРГЭД та бүхэн аюулгүй байдалдаа анхаарч орон нутгийн аврах болон онцгой байдлын байгууллагаас гаргаж буй зөвлөмжүүдийг дагаж мөрдөхийг зөвлөв.

Одоогийн байдлаар тус Ерөнхий Консулын газарт Монгол Улсын иргэд гал түймэрт өртсөн эсэх талаар мэдээлэл ирээгүй байгаа бөгөөд Лос-Анжелесын Монголчуудын Холбоотой хамтран ажиллаж байна гэж мэдэгдэл гаргажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 00 мин