НЭМГ: Woo Lee хар перецийг болсон хоол хүнсэнд шууд цацаж хэрэглэж болохгүй

Нийслэлийн эрүүл мэндийн газраас Woo Lee хар перецийг болсон хоол хүнс, салатанд шууд цацаж хэрэглэж болохгүй гэдгийг анхаарууллаа.

Тодруулбал дээрх нэрийн хар перец нь холимог найрлагатай ба нэмэлтээр нитрит агуулагдаж байгаа аж.

Иймд үйлдвэрлэгчээс заасан технологийн дагуу түүхий бүтээгдэхүүнийг амтлан, халуун боловсруулалтад заавал оруулж хэрэглэхээр заасан байна.

Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн хими, хор судлалын лабораторийн шинжилгээгээр тус бүтээгдэхүүний найрлагад нь нитрит зөвшөөрөгдөх хэмжээнд агуулагдаж байгааг тодорхойлсон ба шошгын мэдээлэлд NOT READY TO EAT буюу шууд хэрэглэхийг хориглоно гэж бичжээ.

Тиймээс болсон хоол хүнс, салатанд шууд цацаж хэрэглэж болохгүй гэдгийг сэрэмжлүүлэв.

Нитритийн давсыг шууд хэрэглэвэл бөөлжих, дотор муухайрах, толгой эргэх, ядрах, сульдах зэрэг хордлогын шинж тэмдэг илрэхийг анхаарна уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ