ХӨСҮТ: Томуугийн 2-3 төрлийн вирус илэрч, эмнэлгээс гарсан ч давтан хэвтэх нь их байна
ЭМЯ-аас томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин 47-р долоо хоногийн байдлаар алаг цог дэгдэлтийн түвшинд байгаа аж. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд амбулаториор 110000 үзлэг хийгдсэнээс 9788 тохиолдол томуу, томуу төст өвчний тохиолдол бүртгэгдсэн. Ингэхээр нийт үзлэгийн 8.9 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийслэлийн түргэн тусламжийн төвд сүүлийн долоо хоногт 10688 дуудлага ирснээс 18.5 хувь нь томуу, томуу төст өвчний дуудлага байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс 68 хувиар ихэссэн буюу нэг өдрийн дотор 2140 дуудлага ирж байгаа юм.
ХӨСҮТ: Нийт томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 80.5 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүний 44.7 хувийг 5 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хэвтэж эмчлүүлж байгаа хүүхдүүдийн хувьд томуугийн 2-3 вирус илэрч, эмнэлгээс гараад удалгүй вирус халдварт өртөх тохиолдол их байна. Эмнэлэгт уушгины хатгалгааны ид үеийг нь намжааж 7-10 хоног хэвтүүлээд гаргаж байгаа. Иймд гэрийн дэглэм сахих, өрхийн эмнэлгийн хяналтад эмчилгээгээ үргэлжлүүлэх нь чухал байна. Эмнэлгээс гараад 1-2 хоног болоод л дахин халдвар авч, давтан хэвтэх нь их байгаа юм. Эмчилгээний зардал өвчлөлөөс шалтгаалж дунджаар 200-250 мянгаар төгрөгийн үнэтэй байна. Хэрэв хүүхдийн халуун буухгүй байх, халуунгүй үедээ ч ядарч сульдах, шээс ховор байх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад хандаарай. Амны хаалтаа сайн зүүх, гарын ариун цэрийг сахих, олон нийтийн газраар шаардлагагүй тохиолдолд явахгүй байхыг зөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД