7 настай У.Ухаанбилиг шатрын Ази тивийн аварга боллоо

Тайландын Бангкок хотноо  "2024 оны Сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

Уг тэмцээний  7 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Дорноговь аймгийн "Хутагтын Мэлмий" клубийн тамирчин 2023 оны өсвөрийн шатарчдын Монгол улсын аварга Уранбилэгийн Ухаанбилэг 9 өргөөс 7.5 оноотой хожигдолгүй цом өргөн тивийн аварга цолтнуудын эгнээнд шилжжээ.

Мөн тэрээр 2024 оны сурагчдын улсын аварга шалгаруулах "Цодгор хүү" тэмцээний аварга юм. Бяцхан тамирчин өчигдөр эх орондоо иржээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    batuaj (66.181.189.205)
    Шатар бол монгол айл гэрийг төлөөлөх спорт юм. Энэтхэг шатрыг монголынх болгож өөрчилсөн сайхан төсөөллийг монгол дээдэс бүтээсэн нь гайхалтай. Юу гэвэл, шатарт аавыг ноён гэх. Ээжийг бэр бэргэн гэх. Малыг морь, тэмээ гэх. Тэмээг ажлын мал гэдэг талаас нь тэрэг гэх. Тэрэгт үхэр хөллөсөн нь шатарт буй. Мэдээж, хүү бол хүүхэд. Шатар тавьж буй хүн гэрийнхнийхээ өмнөөс шатар наадаж буй. Уранбилиг хүү Азийн аврага боллоо. Гэрийн шатраар аврага боллоо. Уранбилиг хүүд амжилт хүсье. Сайн байна. Бүр сайн байгаарай.
    2024 оны 12 сарын 16 | Хариулах