Жортой болон жоргүй эмийн талаарх мэдээллийг Emiinjor.mn сайтаас авах боломжтой
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:"Жортой болон жоргүй эмийн талаарх мэдээллийг Emiinjor.mn сайтаас авах боломжтой. Хэрвээ жоргүй олгодог эмээ авч чадахгүй байвал 119 тусгай дугаарт хандаж, шийдвэрлүүлж болно.
Ижил найрлага бүхий 172 төрлийн эмийн олгох нөхцөлийн мэдээллийг Хүний эмийн зөвлөлөөр хэлэлцүүлж, жоргүй олгохоор шийдвэрлэсэн.
Манай улсад 2021 оноос эхлэн цахим жор нэвтэрсэн ч өнөөг хүртэл зөвхөн хөнгөлөлттэй эм дээр ашиглагдаж ирсэн. Өнгөрсөн 8 сараас бүх эмийг цахим жороор олгох тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж, эхнээсээ үр дүнгүүд гарч байна.
1100 орчим эмийн сан цахим жорын программд холбогдоогүй байсан асуудлыг шийдвэрлэсэн" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД