Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.1 хувиар өсжээ

2024 оны аравдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.1 хувиар, өмнөх сараас 1.6 хувиар тус тус өссөн байна. Орон сууцны насжилтаар авч үзвэл шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.0 хувиар, өмнөх сараас 1.9 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар, өмнөх сараас 1.6 хувиар тус, тус өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

2024 оны аравдугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.57 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.96 сая төгрөгийн үнэтэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ