11 настай охид, хөвгүүдэд хүний папиллома вирусийн эсрэг вакцин хийнэ

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталсан. Товлолын дагуу 11 настай охид, хөвгүүд хүний папиллома вирусний эсрэг вакцинд хамрагдана.

Дэлхийн 150 гаруй улс орон хүний папиллома вирус (ХПВ)-ийн эсрэг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлсэн бөгөөд вакциныг хүн бүрт хүртээмжтэй болгох, дархлаажуулалтын үйлчилгээг хүн амд ойртуулах зорилгоор сургуульд суурилсан байдлаар зохион байгуулах гэж байна.

ХПВ-ийн эсрэг вакциныг товлолд нэвтрүүлэх үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангах зорилгоор нийслэлийн Эрүүл мэндийн газар, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв хамтран зохион байгуулсан сургалтад Ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургуулийн эмч болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагын дарга, вакцинатор, нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч зэрэг нийт 100 гаруй хүнийг хамруулсан тухай Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    эмч (103.242.47.102)
    вазцин нэртэй үргүйдэл үүсгэдэг, робот болгодог хорноосоо одоо татгалзаа ... шийдвэр гаргагч чиний үр удамд хор хөнөөл нь эхэлж ирэх болтугай
    2024 оны 11 сарын 17 | Хариулах