Монгол хүүхдүүд "Оюуны олимп"-оос 38 медаль хүртэж, Гиннесийн 2 дээд амжилтыг шинэчлэн тогтоон, багаараа тэргүүллээ

АНЭУ-ын Дубай хотноо 4 жилд нэг удаа зохиогддог оюуны спортын хамгийн том тэмцээн болох "Memoriad 2024" World Mental Sports Olympics буюу оюуны олимпод Монгол, Америк, Герман, Солонгос, Япон, Энэтхэг, Их Британи, Австрали зэрэг дэлхийн 35 орны 180 тамирчин ой тогтоолт, цээж бодолтын 12 төрлөөр 3 өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

May be an image of 6 people and text

Манай улсын хувьд эх орноо төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн цээж бодолт болон ой тогтоолтын нийт 16 тамирчин багш дасгалжуулагч Х.Хатанбаатар, Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан, Д.Баяраа нарын хамт оролцож байна.

Шигшээ багт:

ОЙ ТОГТООЛТ

  1. Н.Мөнхшүр WMC
  2. Н.Энхшүр IGM
  3. Э.Лхагвадулам IGM
  4. Ц.Оюун-Эрдэнэ GMM
  5. Ц.Номин-Эрдэнэ GMM
  6. Э.Үүрийнцолмон GMM
  7. О.Наранзул GMM
  8. Г.Мянганбаяр IMM
  9. Л.Уянга IMM
  10. М.Гэгээн-Оюун (бага нас)
  11. Т.Тунгалагжаргал ( бага нас)
  12. О.Ирмүүн (бага нас)

ЦЭЭЖ БОДОЛТ

  1. С.Чингим
  2. Э.Мөнхбаатар
  3. Х.Анирлан
  4. Э.Есүхэй

Тус тэмцээнд 12 алт, 13 мөнгө, 13 хүрэл нийт 38 медаль (ой тогтоолт 35/36, цээж бодолт 3/12) хүртэж, 50 сая төгрөгийн шагналаас гадна Гиннесийн 2 дээд амжилтыг шинэчлэн тогтоож багаараа тэргүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ