ЭМДС Капитал банкнаас 76 тэрбум, Чингис хаан банкнаас 30 тэрбум төгрөгийн авлагатай
ЭМДҮЗ-ийн дарга, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар дараах мэдээллийг өгчээ:
-Цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүд бий. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, цалин нэмэхдээ ЭМД-ын сангийн төсвийг давхар нэмж байх хэрэгтэй.
Мөн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцдаг иргэд сангийн орлогын 27.4 хувийг бүрдүүлэх атлаа тусламж үйлчилгээний зардлын 77 хувийг зарцуулж байгааг үндэслэн тэдний улсын төсвөөс төлөх шимтгэлийг нэмэх шаардлагатай.
Капитал банкнаас авах 136 тэрбум төгрөгийн авлагын 44 хувь буюу 60 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулж, 76 тэрбум төгрөгийн, Чингис Хаан банкнаас авах 30.5 тэрбум төгрөгийн авлагатай байна.
Түүний мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара, Д.Ганмаа, М.Ганхүлэг, Д.Үүрийнтуяа, Ц.Идэрбат, Ц.Мөнхтуяа, С.Зулпхар, С.Эрдэнэбат, Б.Бейсен, Ж.Чинбүрэн, Ж.Баясгалан нар асуулт асууж, хариулт авсан юм.
Улсын Их Хурлын гишүүд ЭМДҮЗ-ийн 2023 оны тайланд дурдагдсан 250.0 тэрбум төгрөгийн зөрчлийн тухай, хавдрын, тэр дундаа хүүхдийн хавдрын эмнэлэг байгуулах, эсэх тухай, ЭМДҮЗ тогтоол шийдвэр гаргах, түүнд өөрчлөлт оруулахдаа судалгаа тооцоонд хэр үндэслэдэг, өдрийн сувилал зэрэг зарим тусламж үйлчилгээний санхүүжилт жил бүр нэмэгддэг атлаа яаралтай тусламж зэрэг зарим үйлчилгээний санхүүжилт хасагдаж байгаагийн шалтгаан, тайлангийн хэлэлцүүлэг юуны учир оройтсон, малчид, оюутан залуусын эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг хэрхэн нэмж, эрт илрүүлэгт хамруулах зэрэг олон асуудлаар асуулт асууж байлаа.
Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс яагаад хүүгийн орлого орохгүй байгаа, төр хариуцах тусламж үйлчилгээний зардлын төлөвлөлт болон гүйцэтгэл адил дүнтэй байгаагийн учир болон өр үүссэн шалтгаан, тэдгээр шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр хийгдсэн ажлууд, эрүүл мэндийн эрсдэл гаргаагүй, үйлчилгээ аваагүй даатгуулагчдад урамшуулал олгодог болох, эсэх, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 170 албан хаагчийн 50 орчим нь орон нутагт, 128 нь ерөнхий газартаа ажиллаж байгаа нь юутай холбоотой, цаашид салбарын хэмжээнд ямар бүтцийн шинэчлэлт хийх, зөвлөлийн гишүүд, ажлын алба төвөөс алслагдсан аймаг сумдад хүрч ажиллах зэрэг асуудлыг хөндөв.
Түүнчлэн, ЭМДҮЗ нээлттэй хуралдаж, мэдээ мэдээллийг олон нийтэд ил тод, шуурхай мэдээлж байх, бие даан хараат бусаар ажиллах, хариуцлагыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудад хяналт тавих боломжийг нэмж, тэдгээрийн үүсгэсэн өр төлбөрийг хаах, тэглэх, улсын төсвөөс барагдуулах зэрэг нэг удаагийн арга хэмжээ авахгүй байх, Эрүүл мэндийн даатгалын сангийн менежментийг сайжруулах талаар ямар санал, санаачилга гаргаж ажилласан, тус сан арилжааны банкуудаас авах авлагаа барагдуулах талаар идэвх санаачилгатай ажилласан эсэх, энэ талаар хууль, хяналтын байгуулагуудтай хамтарч ажиллах, өр авлага үүсгэж, дур зоргоороо авирласан хүмүүст ямар хариуцлага тооцох, орлого, зарлагын бүтцийг цаашид хэрхэн шинэчлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэд, үйлчлүүлэгчдээр үнэлүүлдэг байх, эмийн сангийн үйлчилгээг өргөжүүлэх, эрт илрүүлгийн үзлэг, оношилгоог өргөжүүлэх, халдварт өвчний эрт илрүүлгийг тусгай хөтөлбөрөөр явуулах, эмнэлэг болгон ашиглаж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ