Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн бие бөөрний архаг дутагдалтай, өлсгөлөнг үргэлжлүүлж болохгүй

Сэтгүүл Н.Өнөрцэцэг энэ сарын 4-ний өдөр хорих ангидаа өлсгөлөн зарлаж буйгаа олон нийтэд мэдээлсэн. Тэрбээр давж заалдах шатны шүүх хурлыг хэсэгчлэн нээлттэй явуулж өгөхийг шаардаж буй. Тэгвэл түүний өмгөөлөгч биеийн байдлынх нь талаар өнөөдөр /2024.11.06/ олон нийтэд мэдээлэл өгөв. Н.Өнөрцэцэгийн зүгээс 2024 оны арваннэгдүгээр сарын 4-ний өглөөний 9:00 цагаас эхлэн өлсгөлөн зарласан. 52 цаг юм идээгүй байгаа аж. Ингэхдээ эмч нарын үзлэг шинжилгээнд хамрагджээ. Үзлэгээр бөөрний архаг дутагдалтай, өлсгөлөнг үргэлжлүүлж болохгүй гэх шалтгааныг эмч нар хэлсэн байна. Гэтэл түүний хувьд уг шаардлагыг хүлээж аваагүй аж. Эмчийн байнгийн хяналтад байгаа. Одоогийн байдлаар хавагнасан, тамирдсан, бөөр өвдсөн байгаа  гэнэ. Мөн нойргүйдэлд орсон, тамирдсан байдалтай байна гэдгийг түүний өмгөөлөгч хэлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Уржигдар 08 цаг 29 мин