"Цаг ашиглалтын судалгаа-2023”-г танилцуулна

 Арваннэгдүгээр сарын 6-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:


08.00-12:00 цагт: Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ “АНУ-ын Сонгууль ажиглах өдөрлөг” Новотел зочид буудалд зохион байгуулна.

10:00 цагт: УИХ-ын байнгын хороод хуралдана.

11:00 цагт: “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар авлигачид уу? Эсвэл…" сэдвээр Хувийн хэвшлийнхэн мэдээлэл хийнэ.

11:30 цагт: ЗХДЗШШ-ийн шүүгчид шүүх хуралдааны бүрэлдэхүүнийг хайрцаглаж томилж, ашиг сонирхлоор хандаж байгаа талаар иргэн Б.Батдэлгэр мэдээлэл хийнэ.

14:00 цагт: Монгол орон даяар "Цаг ашиглалтын судалгаа-2023”-г Туушин зочид буудлын 5 давхар Соёмбо танхимд танилцуулна.

 

 

Дундговь аймгийн музейд Соёлын бүтээлч сарын хүрээнд Монгол Улсын Ардын зураач, УГЗ Ц.Байды зураачийн "Өгүүлэмж" нүүдлийн үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ.

Дорнод аймгт Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд соёлын байгууллагууд сарын турш төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулна.

Өвөрхангай аймгт "Өндөр гэгээний өв соёлоос суралцахуй" соёлын бүтээлч сар үргэлжилж байна.

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ