УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон эвслийн бусад гишүүн УИХ-аар хэлэлцэх Цөмийн энергийн хууль, 2025 оны төсвийн төсөлд оруулах зарчмын зөрүүтэй саналаар мэдээлэл хийнэ.
Аравдугаар сарын 31-ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:
08:30-15:30 цагт: “Холидэй Инн”-д: Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн гишүүд, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход оролцож байгаа анхан шатны эмч нарыг чадавхжуулах сургалт хэлэлцүүлэг болно. Утас: 8800-8781.
10:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн 5 жилийн ой болно. Ойн үйл ажиллагаанд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюань нар оролцоно. Утас: 8801-5551.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10:00 цагт: Хүүхдийн ордонд: Сүрьеэгийн салбарын 100 жилийн ойн хурал болно. Утас: 8964-7777.
11:00 цагт: “Улаанбаатар” чуулгын байранд: ЕБС-ийн 29 дүгээр сургуулийн 60 жилийн ойн үйл ажиллагаа болно.
11:30 цагт: Төрийн ордонд: УИХ-ын гишүүн Ж.Баярмаа эрчим хүч болон төсвийн бусад асуудлаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт: “Зууны мэдээ” мэдээллийн төвд: Байгаль орчны ТББ, эрдэмтэн судлаачид зэрлэг, ховор амьтдын талаар ҮХЦ-д хандаж, УИХ, ҮАБЗ -д шаардлага хүргүүлнэ.
10:30 цагт: Төрийн ордонд: УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр болон эвслийн бусад гишүүн УИХ-аар хэлэлцэх Цөмийн энергийн хууль, 2025 оны төсвийн төсөлд оруулах зарчмын зөрүүтэй саналаар мэдээлэл хийнэ.
Орон нутагт:
-Завхан аймагт: “Зүрх мартахгүй” төслийн баг Завхан аймгийн Улиастай хот болон ойролцоох сумдын хүүхдүүдэд үзлэг оношилгоо хийнэ.
Соёл урлаг:
-Улсын филармонид “Виртүс” академиас уламжлал болгон 21 дэх жилдээ үзэгчдэд хүргэх гэж буй “Virtuoso Gala Concert” тоглолт болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ