С.Цэрэнчимэд Дэлхийн аваргын гурав дахь алтан медалийнхаа төлөө өнөөдөр барилдана
Албаны нийслэл Тирана хотод чөлөөт бөхийн олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар ссарын 28-31-нд болж байна.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Энэтхэгийн бөхийг ялж, алтан медалийн төлөө олимпын хошой аварга, дэлхийн гурван удаагийн алт, нэг мөнгөн медальт Японы алдар бөх Рисако Кавайтай барилдана.
С.Цэрэнчимэд ДАШТ-д гурав дахиа алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан бөгөөд өмнө нь 2014 онд алт, 2015 онд мөнгөн медаль хүртэж байв гэж БТСУХ-оос мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ