Хэрэглээ багатай өрхийн цахилгааны төлбөрийг хамгийн бага буюу 29.6 хувиар нэмэхээр төлөвлөсөн

рчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун эрчим хүчний салбарт хийж буй үнэ тарифын шинэчлэлийн талаар өнөөдөр /2024.10.29/ мэдээлэл өглөө. ЭХЗХ-ноос үнийн нэмэгдлийг ямар байдлаар хийхээ өргөн хүрээнд судалж, олон хувилбараар тооцоолол хийжээ. Урьдчилсан байдлаар дараах хувилбарыг танилцуулж буй бөгөөд уг хувилбар нь ЭХЗХ-ны албан ёсны шийдвэр болж хараахан гараагүй байгааг тэрбээр танилцуулгынхаа өмнө онцолсон юм.

Тэрбээр, Засгийн газраас Шадар сайдаар ахлуулсан Эрчим хүчний салбарт шинэчлэл хийх Үндэсний хороо байгуулагдаж, бодлогын шинэчлэлүүдийг хийхээр ажиллаж байна. Бодлогын шинэчлэлийн нэг нь эрчим хүчний үнэ тарифийн шинэчлэл юм. Үүнийг бид суурь шинэчлэл гэж харж байна. Бид олон жил үнэ тарифаа өртгөөс бага үнээр зарснаас болж эрчим хүчний салбар хүнд байдалд орсон. Нөхцөл байдал хүндэрснийг нууж хаах юм байхгүй. Цаашид ийм байдлаар явж болохгүй нь ойлгомжтой болсон гэлээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ