Аюулт үзэгдэл ослоос 14 иргэний амь насыг авран хамгаалжээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн долоон дүүрэг, 16 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 89 удаагийн дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалсан байна.

Нийт дуудлагын 66 нь гал түймэр,  20 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай, нэг нь ус цаг уурын гаралтай, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Аюулт үзэгдэл ослоос 14 иргэний амь насыг авран хамгаалжээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ