Казахстан Улсын Ерөнхийлөгч К Токаев Монгол Улсад айлчилна
Аравдугаар сарын 28-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
09:00 цагт: МҮХАҮТ-д Монгол-Казахстаны Ажил хэргийн зөвлөлийн хурал, бизнес уулзалт болно. Утас: 8810-7869.
09:00 цагт: “Шангри-Ла”-д: “Монголын орон сууцны ирээдүй-2024” олон улсын форумыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Дэлхийн банк, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран зохион байгуулна. Утас: 8001-6611, 9901-0985.
09:30 цагт: МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд: Говийн зэрлэг амьтад хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлтийн амьдрах орчны талаар эрдэмтэн судлаачид танилцуулна.
10:00 цагт: “Холидэй Инн” зочид буудалд: Монгол Улсад статистикийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно. Утас: 8801-4109.
11.00 цагт: ЭМЯ-нд: Тархины цус харвалтын Дэлхийн өдрийн талаар мэдээлнэ. Утас:8911-9482, 9612-1060, 9110-8333.
11.00 цагт: МУБИС-д: Боловсролын салбарын цахим танхимын “Albus” төслийг танилцуулна. Утас: 8975-5575.
-Дүрслэх урлагийн музейд: Н.К.Рерихийн 150 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Монгол марк дахь Оросын сэдэв”, “Н.Рерих-гадаад орны марканд” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас:9909-5372.
Соёл урлаг:
11:40 цагт: "Интерном"-д: УГЗ, хөгжмийн зохиолч Б. Магсаржав, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Ж.Ганчимэг нарын “Нар хасын дуун” номын нээлттэй.
-ХААН галерейд: СГЗ Ц.Энхжаргал болон У.Батцоож нарын “Завсрын ертөнц” үзэсгэлэн гарч байна.
Спорт:
-Спортын төв ордонд: Монголын Жүдо бөхийн холбооноос жүдочдод дотоодын чансаа олгох тэмцээнтэй.
Орон нутагт:
-Завхан аймагт: Ерөнхий сайд, Жалханз хутагт Ц.Дамдинбазарын мэндэлсний 150 жил, Улиастайн сайд, Дилов хутагт Б.Жамсранжавын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан "ХОЁР ИХ ХУТАГТ-II" эрдэм шинжилгээний хурал болно.
-Ховд аймагт “Монголын Хүүхдийн Ардын урлагийн төв сан”-гаас “Ардын Аялгуу” урлагийн их наадам зохион байгуулна.
-Дундговь, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ