Дарханы төмөрлөгийн үйлдвэрт осол гарч, нэг иргэн гэмтжээ

Өчигдөр буюу аравдугаар сарын 23-ны өдөр "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т осол гарч, тус үйлдвэрийн ажилтан Б гэх эрэгтэй гэмтжээ.

Осол гарах үед тухайн ээлжинд дөрвөн хүн ажиллаж байсан гэх ба станцын ил хуваарилах байгууламжийн газардуулга гарч, нэг иргэн гэмтэж, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгджээ.

Одоогоор тус иргэний биеийн байдал хэвийн ил харагдах шарх сорвигүй эмчлүүлж байгаа ба хамт ээлжинд ажиллаж байсан иргэдийн эрүүл мэндэд хохирол учраагүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ