Ирэх 11 сард олон жилийн дунджаас дулаан байна
Ус цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр сарын дундаж агаарын температурын олон жилийн дунджаар арваннэгдүгээр сард Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар -12…-18°C, Хөвсгөлийн уулархаг нутгаар -18…-22°C, Алтайн өвөр говь, говийн бүс нутаг, Дорнодын тал нутгаар -2…-8°C, бусад нутгаар -4…-8°C хүйтэн байдаг.
Харин сарын нийлбэр хур тунадас арваннэгдүгээр сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4–8 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–2 мм, бусад нутгаар 2–4 мм цас ордог байна.
2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Тэгвэл агаарын дундаж температур 2024 оны арваннэгдүгээр сард Баян–Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговийн нутаг, Архангайн ихэнх, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Харин хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завханы баруун хэсгээр ОЖД–аас бага, Дорноговь, Сүхбаатарын өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ