АТҮТ: Орон нутгийн автобус хуучин Драгон худалдааны төвөөс явна
Драгон худалдааны төв дэх АТҮТ-ийн үйлчилгээний салбар 2023 оны наймдугаар сарын 25-наас Номин агуулах руу нүүсэн. Ийн Номин агуулах буюу шинэ байршилд очсоноор нийтийн эзэмшлийн талбайн хэмжээ 5 дахин, үйлчилгээний талбай 1.2 дахин, автобус зогсдог талбайн хэмжээ 1.5 дахин нэмэгдсэн бол зорчигчийн хүлээлгийн танхимын багтаамж 2.7 дахин нэмэгдсэн гэдгийг албаныхан мэдээлж байв. Тэгвэл өчигдрөөс гэнэт буцаад хуучин байршил буюу Драгон худалдааны төвд ирсэн талаарх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаад буй.
Бид энэ талаар АТҮТ-өөс тодруулахад "Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Номин агуулахын урдах зам засварын хучилтын ажил хийгдэхтэй холбогдуулан түр хугацаанд нүүсэн. Тодруулбал, Номин автобуудлаас эхлэлтэй
- Архангай
- Баян-Өлгий
- Баянхонгор
- Говь-Алтай
- Завхан
- Өвөрхангай
- Увс
- Ховд зэрэг аймгийн чиглэлүүд 10 дугаар сарын 22-ны 08:00 цагаас 10 дугаар сарын 28-ныг дуустал хугацаанд Драгоноос тээвэрлэлт гүйцэтгэх болсон. Бид өөрсдийн цахим хаягаар дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэсэн" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД