ТЦА: "Eco bike" дугуй түрээсийн үйлчилгээг зогсоох шаардлага хүргүүлсэн
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахаар "JET" скүүтер 2022 оноос эхлэн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн. Харин өнгөрсөн хавраас "Тапатрип" групп түрээсийн скүүтэр, унадаг дугуйг оруулж ирээд байгаа. Мөн өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн “ECO BIKE” цахилгаан дугуйн түрээсийн үйлчилгээ шинээр нэвтэрсэн. Улмаар иргэд өөрт ойр байрлах цэгээс түрээсийн дугуй болон скүүтрийг аппликейшны тусламжтайгаар өдөр тутмын амьдралдаа хэрэглэж буй.
Харин хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан түрээсийн скүүтер болон дугуйн үйлчилгээнүүд улирлын шалтгаанаас болж ирэх арваннэгдүгээр сараас үйл ажиллагаагаа түр зогсоодог.
Тээврийн цагдаагийн албанаас дугуй түрээсийн үйлчилгээг цаг агаарын байдлаас хамаарч түр зогсоох зохицуулалт байдаг эсэхийг тодруулахад, “Хоёр дугуйт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бид хэдийнээ зогсоосон. Үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлж буй “ECO BIKE” цахилгаан дугуй түрээсийн газарт үйл ажиллагаагаа зогсоох шаардлага хүргүүлсэн. Гэвч хараахан зогсоогоогүй байна” гэх мэдээллийг өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД