Хүнсний аюулгүй байдлын хэлэлцүүлэг болно

 Аравдугаар сарын 22-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:

09:00 цагт: УИХ-ын байнгын хороод хуралдана.

09:00 цагт: УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Хүнсний аюулгүй байдал ба пестицид-2024” хэлэлцүүлэг зохион байгуулна.

09:00 цагт: “Холидэй Инн” зочид буудалд: "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх" төслийн үр дүн, тайланг хэлэлцэнэ. Утас: 8800-8781.

 

09:00 цагт: “Корпорэйт конвеншн” төвд: Томуугийн үндэсний XI зөвлөгөөн болно.. Утас: 8964-7777.

 

14:00 цагт: МУИС-ийн номын санд: "Эрх зүйч бэлтгэх хөтөлбөрт жендэрийн эрх тэгш байдлыг тусгах нь” сургалтын модуль танилцуулна. Утас: 9139-9149. 

-"Хүний эрх ба сэтгүүлчид" уулзалт хэлэлцүүлэг болно. 

Спорт:

 

-Албани улсын Тирана хотод: Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны залуучуудын ДАШТ эхэллээ. Манай улсаас эрэгтэй 4, эмэгтэй 8 тамирчин оролцож байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ