Дараах замууд ХААЛТТАЙ

Нийслэлийн замын хөгжлийн газраас өнөөдрийн байдлаар дараах авто замуудыг хааж засаж, шинэчлэх ажлыг үргэлжүүлж байна. Үүнд:

  • Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Нарны зам буюу Улаанбаатар Төмөр замын өртөөнөөс "Петролиум" ШТС хүртэлх авто замын урд эгнээг аравдугаар сарын 15-ны өдрийн 22:00 цагаас хааж, аравдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагт нээнэ. Харин хойд эгнээг аравдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагаас аравдугаар сарын 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд;
  • Баруун 4 замын уулзвараас Нарны зам хүртэлх авто замыг аравдугаар сарын 15-ны өдрийн 23:00 цагаас аравдугаар сарын  18-ны өдрийн 06:00 цагийн хооронд;
  • “Хоум плаза"-гийн уулзвараас "И-Март" худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 15-ны өдрийн 22:00 цагаас 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд тус тус хааж, засвар шинэчлэлийн ажил хийгдэж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: Нийслэлийн замын хөгжлийн газар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дараах замууд ХААЛТТАЙ
Уржигдар 15 цаг 20 мин

Дараах замууд ХААЛТТАЙ
Уржигдар 15 цаг 20 мин