Улсын хэмжээнд 262 мянган тонн үр тариа, 121 мянган тонн хүнсний ногоо хураан авчээ
Ургац хураалтын явцын мэдээгээр, улсын хэмжээнд 2024 оны аравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 262.4 мянган тонн үр тариа, 95.2 мянган тонн төмс, 121.4 мянган тонн хүнсний ногоо, 65.2 мянган тонн таримал тэжээл хурааж, 403.7 мянган тоннхадлан, 8.0 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна.
Өмнөх онтой харьцуулахад, хураасан үр тариа 200.1 (4.2 дахин) мянган тонн, хүнсний ногоо 19.4 (19.0 хувь) мянган тонн, таримал тэжээл 11.3 (20.9 хувь) мянган тонноор өсч, харин бэлтгэсэн хадлан 121.3 (23.1 хувь) мянган тонн, хураасан төмс 17.4 (15.5 хувь) мянган тонн, гар тэжээл 0.5 (5.5 хувь) мянган тонноор тус тус буурчээ.
Хураасан үр тариаг өмнөх оны мөн үетэй харьцуулахад, 200.1 (4.2 дахин) мянган тонноор өссөн нь “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд тариалан эрхлэлт нэмэгдсэн, цаг агаар эрт хүйтрэх төлөвтэй байгаа учраас ургац хураалтын ажлыг эрт эхлүүлсэн нь нөлөөлсөн байна.
Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгэ аймагт хураасан үр тарианы 3.3-52.4 хувийг, Өвөрхангай, Дархан-Уул, Ховд, Сэлэнгэ, Төв аймагт нийт төмсний 3.0-38.4 хувийг, Увс, Дархан-Уул, Ховд, Төв, Сэлэнгэ аймагт хүнсний ногооны 2.2-50.9 хувийг, Сэлэнгэ, Завхан, Өвөрхангай, Увс, Төв аймагт таримал тэжээлийн 7.8-30.2 хувийг тус тус хураасан байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, энэ оны аравдугаар сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд 286.9 мянган га талбайд уринш боловсруулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 8.3 мянган га буюу 3.0 хувиар өсчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ