“Цахим гарын үсэг” хэлэлцүүлэг болно
Аравдугаар сарын 15-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:
09:00 цагт: “Новотель” зочид буудалд: "Төрийн бодлого-байгаль орчин" эрдэм шинжилгээний олон улсын хурал болно. Хуралд 8 орны эрдэмтэн оролцож байна.
09:30-15:00 цагт: МУИС-д: Атомын энергийн агентлагийн экспертүүд оролцсон хэлэлцүүлэг үргэлжилж байна.
09:00-16:00 цагт: “Галлерей Улаанбаатар” төвд: ЭМЯ, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төв, АШУҮИС хамтран "Сэтгэцийн эрүүл мэнд-2024” Үндэсний чуулган зохион байгуулна. Утас: 9906-2682.
10:00-15:00 цагт: УИХ-ын Ажлын хэсэг, байнгын хороод хуралдана.
13:00 цагт: НӨАТ-ын И-баримтын сугалааны тохирол явагдана.
14:00-17:00 цагт: “Блью Скай” зочид буудалд: “Шийдэлтэй уулзалт-Цахим гарын үсэг” нээлттэй хэлэлцүүлэг болно.
-Аймаг, орон нутагт хугацаат цэргийн 2-р ээлжийн цэрэг татлага эхэллээ.
-Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвөөс “Эрүүл хооллолт-эрүүл амьдрал” аяныг 10-р сарын 7-28 хүртэл зохион байгуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ