Нийгэм мэдээ Оюутнууд Тонхил сумаас хот руу буцах замдаа осолджээ
Орон нутгийн сонгуульд саналаа өгөөд буцаж явсан таван оюутан Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд осолдож 2 оюутан нь газар дээрээ нас барж, 3 оюутны биеийн байдал хүнд аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгджээ
Мөн 18-20 насны 1-3 курсийн оюутнууд өөрсдийн унаагаар зорчиж явсан гэж эх сурвалж мэдээлээд буй. Тэгвэл бид энэ талаар Говь-Алтай аймгийн цагдаагийн газар болон Дэлгэр сумын цагдаагийн газраас тодруулахад, Осол өчигдөр /2024.10.13/ болсон. Бид шалгалтын ажиллагаа явуулж байгаа тул нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.
Харин Дэлгэр сумын Эрүүл мэндийн төвөөс ослын талаар лавлахад, “Осолд орсон оюутнууд манайд хүргэгдэн ирсэн. Дараа нь аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлсэн” гэв.
Түүнчлэн Дэлгэр сумын ЗДТГ “Осолд орсон оюутнууд Говь-Алтай аймгийн Тонхил сумынх” гэсэн мэдээллийг өглөө. Бид мэдээллийг үргэлжлүүлэн тодруулан ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ