“Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийн талаар мэдээлнэ

Аравдугаар сарын 9-ний лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:

10:00 цагт: УИХ-ын байнгын хороо, ажлын хэсэг хуралдана.

10:00 цагт: Төрийн ордонд: “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнгийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ойн газраас хамтран мэдээлнэ.

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

-Үндэсний музейд: “Монгол туулийн өв” хэлэлцүүлэг болно. Туулийн өв маркны нээлт болно.

11:00 цагт: Буянт-Ухаа дахь спортын ордонд: “Mongolia mining-2024” олон улсын уул уурхайн үзэсгэлэн үргэлжилнэ.

14:00-1530 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газарт: “Иргэдийн оролцоо-Сонгох эрхээ хэрэгжүүлье” сургалт хэлэлцүүлэг болно. Утас: 8998-2929. 9445-0994.

Орон нутагт:

10:00 цагт: Сэлэнгэ аймгийн төвд: Шинэ ургацын ногооны "Ургацын баяр" үзэсгэлэн худалдаа болно.

Соёл урлаг:

 

10:00-19:00 цагт: “Лхам галерей”-д: Уран бүтээлч Э.Жанцанхоролын бие даасан “Хоёр дахь ургалт” орчин үеийн урлагийн үзэсгэлэн нээгдээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ