Сурагчид биенээ хутгалж гэмтээжээ

БЗД-т байрлах ... дугаар сургуулийн сурагчид нэгнээ хутгалж гэмтээсэн гэх мэдээлэл гарсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад энэ сарын 04-ний 23:00 цагийн үед “Хүүхдүүд зодолдоод нэгийгээ хутгалчихлаа" гэсэн мэдээлэл ирүүлснийг шалгахад, 17 настай эрэгтэй, 19 настай эрэгтэй нарын нуруу хэсэгт 15 настай эрэгтэй хүүхэд хутгалж гэмтээсэн дуудлага мэдээллийг бүртгэн, шалгалтын ажиллагааг хийж байна" гэлээ.

Урьдчилсан байдлаар хохирогч болон холбогдогч нар биллиард тоглож байгаад маргалдсан байдал тогтоогджээ. Хохирогч эмнэлэгт эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал хэвийн гэх мэдээллийг эмнэлгийн байгууллагаас өгсөн аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ