Эх нялхсын эмнэлэгт энэ жил ₮83 тэрбумаар засвар хийжээ
Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв/ЭХЭМҮТ/ нь 680 ортой, хүүхдийн болон эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, дэмжих албаны нийт 55 тасаг нэгжтэй, 1,000 гаруй эмч, эмнэлгийн ажилтантайгаар улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг байна. Тус төвийн 12 тасгийн иж бүрэн засвар дуусаж, үлдсэн тасгуудын санхүүжилт 2025 оны улсын төсөвт тусгагджээ. Тухайлбал төрөх тасгийг засварлаж, гэр бүлийнхэнтэйгээ хамт байх 10 өрөөтэй болсон байна.
Ингэснээр тус эмнэлэгт 37 жилийн дараа бүрэн засвар хийж, төрөхийн ор, тоног төхөөрөмжийг шинэчилсэн юм.
Тодруулбал 1987 оноос хойш их засвар хийгээгүй уг эмнэлэгт 83 тэрбум төгрөгөөр иж бүрэн засвар хийж, нялхас, эхчүүдэд шинэ орчинд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлжээ.
Ургийн эрт үеийн оношилгоо эмчилгээний төв нээгдсэн бол Төрөх эмнэлэг болон Хүүхдийн эмнэлгийн амбулатори бүрэн шинэчлэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ