Эдийн засгийн байнгын хороо хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан энэ долоо хэлэлцэх асуудлын жагсаалтад өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, хоёр асуудал хэлэлцэхээр тусгажээ. Тодруулбал, 

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/ хэлэлцэхээр төлөвлөсөн байна. 

Гэхдээ орон нутгийн сонгуультай холбоотойгоор УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байгаа учир Байнгын хороо хуралдахгүй байх магадлалтай аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ