Солонгос руу виз олголтын хугацаа 60 хүртэлх хоног байсныг 25 болгов
БНСУ-ын виз олголтын хугацаа 60 хүртэл хоног байсныг 25 хоног болгон бууруулж, гэрээгээр ажил эрхлэх квотыг 2000 байсныг 4000 болгон нэмэгдүүлсэн талаар албаны эх сурвалж мэдээлжээ.
БНСУ-ын зүгээс манай улсын иргэдэд тавих визний нөцлөө жил ирэх бүрт чангатгаж байгаа талаар иргэдийн зүгээс гомдол мэдүүлдэг билээ. Мөн хил дээрээс буцаах тохиолдол ч цөөнгүй байдаг. Жилийн өмнө Солонгосын талаас иргэдийн визийн мэдүүлгийг хянах, визийн хариу өгөх хугацааг боломжит хэлбэрээр бууруулна хэмээн мэдэгдэж байсан билээ. Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд харилцан аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр илүү ажиллана гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ