“Өгөөмөр” захаас Чулуун овооны тойрог хүртэлх замын урд эгнээг хаана

Нийслэлийн Замын хөгжлийн газрын мэдээллээр авто зам хааж, засвар шинэчлэлийн ажил үргэлжилж байна. 

Өнөөдөр буюу аравдугаар сарын 7-ны 23:00 цагаас “Өгөөмөр” захын уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ. 

Авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 9-ний 06:00 цагт нээнэ.

Энэ хугацаанд зүүнээс баруун чиглэлийн хойд хэсгийн эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээллээ.

Засварын хугацаанд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэх бөгөөд иргэд зорчихдоо эдгээр замыг сонгохгүйгээр ажлаа төлөвлөхийг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ