Пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангаж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгахыг зөвлөв

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны зургаа, гал түймрийн 36 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид зургаан иргэний аюулгүй байдлыг ханган, 1 тэрбум 743 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.

Гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа ихсэж байгаа тул пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангаж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалган, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг зөвлөлөө.

Намар есдүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу “Түймрийн аюултай үе” гэж үздэг.

Иймд ногоон бүсэд зорчихдоо ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлээрэй гэв.

 

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой Байдлын Газар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (139.5.216.33)
    Өвөл хаяанд ирлээ. МАЛЧИД АА ӨВС ТЭЖЭЭЛ, ХАШАА ХОРООГОО САЙН ДУЛААЛЖ САЙХАН ҮХРИЙН БААСААР ШАВ, АЛЬ ЭСВЭЛ ДУЛААЛГИЙН МӨНГӨН ЦААСАН ТУУОГА АВААД БИТҮҮ ХАШААГАА ХУЛД, ,ӨТГӨ БУУЦАА САЙН ТАТ, ХҮЧИТ ТЭЖЭЭЛЭЭ, ПИВОНЫ ШААР, АДУУНЫ ЭЛЭГ, ТАРВАГАНЫ ЭЛЭГ, ЗООДОЙ, ХҮЧИТ ТЭЖЭЭЛ, ЭМ ТАРИА,ДУСАЛ, ДУСЛЫН СИСТЕМ, ТАРИАНЫ ЗҮҮ, ЭЛГЭВЧ НЭМНЭЭ. ТУУРАВЧ, ЦАЙНЫ ШААР, ХАЛГАЙ, ХҮРЗ, ГААПУУГАА САЙН ИШЛЭЖ АВ ЗА ТЭГЭЭД ӨӨРСДӨӨ ГУРИЛ БУДАА, ЛАА ШҮДЭНЗ, ГААЗАН ПЛИТИК, ГАР ЧИЙДЭН, ТОМ ЛАМПАН ГЭРЭЛ ГЭЭД САЙН ЮМАА БАЗААЖ АВААРАЙ БИТГИЙ НҮДНИЙ БУЛАЙ БОЛООД БАЙГААРАЙ. ХАРИН ХААЯ ГАЙГҮЙ САЙДТАЙ БОЛСОНДОО ТЭГЭЭД ДЭМ ДЭМЭНДЭЭ ӨВЛИЙН АЯТАЙХАН АВААД ХАВАОТАЙ ЗОЛГООРОЙДОО БИТГИЙ ХУДЛАА АНХНЫ ЦАСНААР ЗУД ТУРХАН ГЭЭД СОЛИОРООД БАЙГААРАЙ МАЛЧИД АА МАЛЧИД АА МАЛЧИД АА
    2024 оны 10 сарын 08 | Хариулах